Гарал үүсл | ОХУ |
---|
Арбидол 100 мг
Арбидол эмийн үйлчилгээ:
- Арбидол нь шингэний болон вирусийн дархлааг идэвхжүүлнэ
- Вирусийн халдварт бие махбодийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ
- Томуугийн дараа хүндрэл үүсэхээс сэргийлнэ
- Архаг өвчнүүдийн сэдрэлийн давтамжийг багасгана
- Дархлалын үзүүлэлтүүдийг хэвийн болгоно
Хэрэглэх заалт:
- А, В хэлбэрийн томуугийн вирусийн халдвар (ялангуяа гуурсан хоолойн ба уушгины үрэвсэл хүндэрсэн)
- Амьсгалын замын вирусийн цочмог халдвар
- Гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушгины үрэвсэл, дахилтат хомхойн халдвар
- Хагалгааны дараа: Хүндрэлээс сэргийлэх ба дархлааг хэвийн болгох
Хэрэглэх заавар:
- Эмчийн заавраар хэрэглэнэ
- Бэлдмэлийг хоолны өмнө ууж хэрэглэнэ
- Томуугийн эмчилгээнд хоёр шахмалаар хоногт дөрвөн удаа хоолны өмнө хэрэглэх бөгөөд ээлж эмчилгээ 3-5 өдөр үргэлжилнэ
- Дархлалын үзүүлэлтүүд нь багассан, уушгины үрэвслээр хүндэрсэн, амьсгалын замын цочмог халдвартай өвчтөн арбидолыг хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд оруулж дараах схемээр хэрэглэнэ. Эхлээд хоёр шахмалаар хоногт гурван удаа хоолны өмнө таван өдөр, дараа нь хоёр шахмалаар долоо хоногт нэг удаа 3-4 долоо хоног хэрэглэнэ
- 12-оос дээш насны хүүхэд хоёр шахмалаар
- 6-12 насны хүүхэд нэг шахмалаар
- 2-6 насны хүүхэд ½ шахмалаар
- Хоёр хүртэлх насны хүүхэд ¼ шахмалаар тус тус хоногт гурван удаа 5-7 өдөр хэрэглэнэ
Бэлдмэлийг хэрэглэх явцад харшлын урвал илэрч болзошгүй.
Хориглох заалт:
- Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй
- Эмчилгээ зохихгүй байвар хэрэглэхийг зогсооно
- Зүрх судасны системийн ба элэг бөөрний өвчтэй хүмүүс хэрэглэхгүй
- Хоёр хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй \эмчийн заавраар\
Та бусад эмийн хэрэглэх заавартай танилцахыг хүсвэл энд дарна уу.
Ангилал: Бүтээгдэхүүн